ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА,
МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДЫН АНХААРАЛД
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд зохион байгуулах тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд орж ажиллах
Төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодын шинэчилсэн бүртгэл явагдаж байна. Хамтран ажиллах төрийн бус байгууллага, холбоод дараах материалыг
бүрдүүлж 2015 оны 03 дугаар сарын 25-ний дотор ирүүлнэ үү.
Үүнд:
1. Тухайн холбоо, байгууллагын албан бичиг, хамтран ажиллах хүсэлт.
2. Мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагын гэрчилгээний хуулбар.
3. Үнэлгээний хороонд ажиллах гишүүний давхар ажил эрхлэлт болон худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 гэрчилгээний хуулбар, анкет.
Гэрээний маягтын энд дарж татаж авна уу!!!
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
Утас:70110045