Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Худалдан авах ажиллагааны газрыг байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн худалдан авах ажиллагааг шударга, ил тод, шуурхай бөгөөд хариуцлагатай хамтран зохион байгуулсан нийт ажилтан албан хаагчиддаа талархал илэрхийлэн мэндчилгээ дэвшүүлж байна.
Шинэчлэлийн Засгийн газраас Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсанаар худалдан авах ажиллагааг илүү нээлттэй, ил тод, илүү шуурхай бөгөөд шудрага болгох зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд нэг цэгийн үйлчилэгээгээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгжид түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг орон даяар зохион байгуулах, үнэлгээний хороодод иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг татан оролцуулах замаар нийгмийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг үе шаттай цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээс гадна цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, худалдан авах ажиллагаанд нэгэн томоохон алхамыг хийлээ.Бидэнтэй хамтран ажилладаг олон улсын болон төрийн байгууллагууд, энэ салбарын хөгжлийн төлөө хүчин зүтгэж Монгол улсын өнцөг булан бүрт худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж байгаа албан хаагчид Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Худалдан авах ажиллагааны газрын дарга
Д.Энхжаргал