Эрхэм зорилго

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлнэ.

Үндсэн чиг үүрэг

Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд худалдан авах ажиллагаанд цахим худалдан авалт, цахим дэлгүүр гэх мэт менежментийн шинэлэг чиг хандлага, ур чадварыг хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны автоматжуулсан нэгдсэн системийг хөгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх үүргийг хэрэгжүүлнэ.

Тус хэлтсийн үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.7 дахь хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах, 5.1.23 дахь хэсэгт заасан ерөнхий гэрээг байгуулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд цахим дэлгүүр ажиллуулах замаар хэрэгжинэ.

Хэлтсийн бүрэлдэхүүн

Нэр Албан тушаал Холбогдох утас Албаны цахим хаяг
1 Д.Лхамсүрэн Хэлтсийн дарга 70110422 [email protected]
2 Н.Цэрэнсамбуу Ахлах мэргэжилтэн 70110422 [email protected]
3 Ч.Ганбаяр Вэб хариуцсан мэргэжилтэн 70110422 [email protected]
4 В.Азжаргал Цахим гэрээний систем хариуцсан мэргэжилтэн 70110422 [email protected]
5 С.Халиун Цахим дэлгүүр, цахим каталогийн систем хариуцсан мэргэжилтэн 70139970 [email protected]
6 Ч.Ганзориг Төлөвлөлт, тайлан, сургалтын систем хариуцсан мэргэжилтэн 70139970 [email protected]
7 Б.Мөнхзул Мэдээлэл солилцоо, мобайл аппликейшны систем хариуцсан мэргэжилтэн 70139970 [email protected]

Чухал холбоосууд:

www.meps.gov.mn

www.e-procurement.mn