Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын Хууль хяналтын хэлтэс нь 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
ХУУЛЬ, ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ЗОРИЛГО:
Агентлагийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн талаас нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, худалдан авах ажиллагааны хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналт тавих, бодлогын хэрэгжилт, үр дүнд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үнэлгээ өгөх, хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах, эрсдлийн удирдлага, зөвлөгөө мэдээллээр удирдлагуудыг хангах замаар агентлагийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд оршино.
ХУУЛЬ, ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ:
Хууль, хяналтын хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Худалдан авах ажиллагааны хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох,
- Худалдан авах ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих,
- Байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, дүрэм, журмын төсөл боловсруулах,
- Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ болон бусад гэрээний боловсруулалтанд хяналт тавьж, бүртгэл хөтлөх, байгуулсан гэрээний цахим сан бүрдүүлэх,
- Бусад орны худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг судлах, сургалт, семинарт оролцох,
- Худалдан авах ажиллагааны хүрээнд байгууллага, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, мэргэжил арга зүй, удирдлагаар хангаж ажиллах,
- Худалдан авах ажиллагааны бодлого, төлөвлөгөө, хууль тогтоомж, төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх,
- Төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит хийх,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах, мөн холбогдох дүрэм, журам, аргачлалыг боловсруулах, боловсронгуй болгох,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, хөрөнгийн зарцуулалт, үр ашиг, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, зэрэгт хяналт, шалгалт, дотоод аудит хийх.
ХЭЛТСИЙН БҮРЭЛДЭХҮҮН
№ |
Нэр |
Албан тушаал |
Холбогдох утас |
Албаны цахим хаяг |
1 |
Г.Баярсайхан |
Хууль, хяналтын хэлтсийн дарга |
70110037 |
|
2 |
Б.Буяннэмэх |
Ахлах мэргэжилтэн |
70110045 |
|
3 |
М.Ариунжаргал |
Мэргэжилтэн |
|
|
4 |
Д.Номингэрэл |
Мэргэжилтэн |
|
|
5 |
Л.Ишжамц |
Мэргэжилтэн |
|
|
6 |
С.Анхбаяр |
Мэргэжилтэн |
|
|
7 |
Т.Санчиргарав |
Мэргэжилтэн |
|