Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Худалдан авах ажиллагааны газар”-ын “Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс” нь Хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 3, мэргэжилтэн 15 гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулж, олон улсын жишигт хүргэх, бүх шатны төсвийн хөрөнгийн зарцуулалтад хэмнэлт, үр ашиг, ил тод, хариуцлагын зарчмуудыг баримтлан, авлига гарах нөхцлийг бууруулах, дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийг дэмжих замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгахад дэмжлэг үзүүлэх.
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
- Худалдан авах ажиллагааны бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах, худалдан авах ажиллагааны тогтолцоо, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал оруулах, хэрэгжилтийг хангах;
- Худалдан авах ажиллагааг олон нийтэд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай, шуурхай байдлаар төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах;
- Худалдан авах ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг бий болгож худалдан авах ажиллагаанд оролцогчдыг мэдээллээр хангах;
- Худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгжийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах;
- Худалдан авах ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гарсан санал хүсэлтийг шуурхай хүлээн авч шийдвэрлэх;
- Хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгийг хэмнэлттэй зарцуулах, түүний үр ашгийг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах;
- Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үр ашгийг дээшлүүлэх;
- Худалдан авах ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх;
ХЭЛТСИЙН БҮРЭЛДЭХҮҮН
№ |
Нэр |
Албан тушаал |
Холбогдох утас |
Албаны цахим хаяг |
1 |
Х.Улам-Өрнөх |
Хэлтсийн дарга |
70110073 |
|
2 |
Ч.Сугармаа |
Ахлах мэргэжилтэн |
70009991 |
|
3 |
Н.Отгонбаяр |
Ахлах мэргэжилтэн |
70125060 |
|
4 |
Ц.Ариунбаяр |
Ахлах мэргэжилтэн |
||
5 |
Э.Уянга |
Мэргэжилтэн |
70009991 |
|
6 |
Ц.Энхцэцэг |
Мэргэжилтэн |
||
7 |
Б.Отгонбаяр |
Мэргэжилтэн |
||
8 |
Б.Эрдэнэбулган |
Мэргэжилтэн |
||
9 |
Л.Отгонжаргал |
Мэргэжилтэн |
||
10 |
Б.Халиун |
Мэргэжилтэн |
||
11 |
Ц.Сэргэлэн |
Мэргэжилтэн |
||
12 |
Ч.Мөнхзаяа |
Мэргэжилтэн |
70125060 |
|
13 |
С.Оюунцэцэг |
Мэргэжилтэн |
||
14 |
Б.Бат-Эрдэнэ |
Мэргэжилтэн |
||
15 |
Л.Нандинцэцэг |
Мэргэжилтэн |
||
16 |
Б.Гүндсамбуу |
Мэргэжилтэн |
||
17 |
Д.Чимэдгаваа |
Мэргэжилтэн |
||
18 |
Ф.Баатарсүх |
Мэргэжилтэн |