Засгийн Газрын 2014 оны 387 тоот тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан Авах Ажиллагааны Газарт бүтцийн өөрчлөлт хийгдэн Төлөвлөлт, судалгааны хэлтэс шинээр байгуулагдан 7 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО:
Худалдан авах ажиллагааны газрын хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бололцоог бүрдүүлж, Монгол улсын худалдан авах ажиллагааг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийж, бодлого төлөвлөлт стратегийн санал боловсруулж, газрын даргын үйл ажиллагаанд мэргэжлийн өндөр түвшинд цаг үеэ олсон зөвлөгөө бүх талын дэмжлэг үзүүлэх.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:
Худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэх бодлогын удирдамжаар ханган манлайлан ажиллах.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛТ:
- Худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж санал боловсруулах.
- Худалдан авах ажиллагааны богино, дунд, урт хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах.
- Худалдан авах ажиллагааны газрын стратеги, хөтөлбөр төсөл боловсруулах хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтыг дэмжих.
- Худалдан авах ажиллагааны газрын олон улсын чиг хандлагад судалгаа хийж, сайн туршлагыг нэвтрүүлэх.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах санал боловсруулах.
- Төрийн байгууллагуудын урсгал зардлаар хэрэгжих худалдан авах ажиллагааг зохион байгуулах , улсын төсөвт хэмнэлт бий болгох.
ХЭЛТСИЙН БҮРЭЛДЭХҮҮН
№ |
Нэр |
Албан тушаал |
Холбогдох утас |
Албаны цахим хаяг |
1 |
Б.Нармандах |
Хэлтсийн дарга |
70110038 |
|
2 |
Ц.Минжинхүү |
Ахлах мэргэжилтэн |
70135060 |
|
3 |
Ө.Одбаатар |
Хөгжлийн чиг хандлага хариуцсан мэргэжилтэн |
70135060 |
|
4 |
Л.Лхамсүрэн |
Ерөнхий гэрээ хариуцсан мэргэжилтэн |
70135060 |
|
5 |
О.Мөнхсоёл |
Төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн |
70135060 |
|
6 |
Э.Баярмаа |
Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн |
70135060 |
|
ТӨЛӨВЛӨЛТ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС