Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг  олон нийтэд мэдээлэх зорилгоор “Шилэн тендер-2015” нээлттэй өдөрлөгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус уулзалтаар Монгол улсын Засгийн газраас төрийн худалдан авалтын хүрээнд явуулж буй бодлого шийдвэрийг сурталчилах, худалдан авах ажиллагааг олон нийтэд мэдээлэх, иргэд, аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагын төлөөлөлд цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийг танилцуулга, сургалтыг хийнэ.

                                                        ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Холбогдох утас: 70111090, 70009990

www.e-tender.mn