Монгол улсын сангийн яам, Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар хамтран 2014 онд төлөвлөсөн ажлын хэрэгжилт, үр дүнг тайлагнах, 2015 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар мэдээлэх, “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийг танилцуулах зорилгоор “Шилэн Тендер-2015” нээлттэй өдөрлөгийг уламжлалт ёсоор 3 дах жилдээ зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн үеэр яам, агентлаг болон төрийн байгууллагын 91 төрийн албан хаагч, хэвлэл мэдээллийн 21 байгууллага, 45 аж ахуй нэгж, 20 төрийн бус байгууллагын төлөөлөлд “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийн сургалт зохион байгуулж Худалдан авах ажиллагааны газар, Худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгжүүд, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийн 2015 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа.
Мөн арга хэмжээнд оролцогчдоос төрийн худалдан авах ажиллагаа болон “Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн систем”-ийн талаар сонирхсон асуултанд хариулж зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
Худалдан авах ажиллагааны газар
Захиргаа, удирдлагын хэлтэс