Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Худалдан авах ажиллагааны газрын мэдүүлэг гаргагч нийт 49 албан хаагч 2014 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд мэдүүлж дууслаа.
“Авлигын эсрэг хууль”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд зааснаар төрийн албан хаагчид жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлэв.
ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС