Монгол Улсын Засгийн Газрын гишүүн Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Худалдан авах ажиллагааны газрын нийт албан хаагчдад төрийн худалдан авах ажиллагааг боловсронгуй болгож, хуулийн хүрээнд үр дүнтэй, түргэн шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.
Энэ арга хэмжээний онцлох үйл явдал нь аймгуудын худалдан авах ажиллагааны албадтай цахим хурал зохион байгуулж үүрэг чиглэл өгч, санал бодлыг нь сонслоо.
Орон нутгийн худалдан авах ажиллагааны албадад хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж мэдээллийн ил тод байдлыг ханган, хуулийн хүрээнд ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
Худалдан авах ажиллагааны газар Захиргаа, удирдлагын хэлтэс