Худалдан авах ажиллагааны газар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журам, зааврын хэрэгжилтийг хангахад гарч буй зөрүүтэй асуудлыг хэлэлцэн нэгдсэн ойлголтонд хүрэх зорилго бүхий Сангийн яам, Авлигатай тэмцэх газартай хамтарсан зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 04 сарын 21-ний өдөр Худалдан авах ажиллагааны газарт зохион байгууллаа.
Уг уулзалтанд Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Э.Хангай, тус газрын мэргэжилтэн З.Энхболд, Ц.Батзул, Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Хяналт, шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Л.Нарантуяа, Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Н.Тамир, мөн хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Т.Баярхүү, мөрдөн байцаагч, комиссар Т.Гоцбаяр нар болон Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтыг худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгжүүдэд цахимаар шууд дамжуулсан байна.
Уулзалтын үеэр ярилцаж, хэлэлцсэн асуудлын хүрээнд худалдан авах ажиллагаанд цаашид анхаарах асуудлын чиглэлийг гаргаж, Шадар сайд, Сангийн сайдын холбогдох шийдвэрт тусгуулан ажиллахаар шийдвэрлэлээ.
ХУУЛЬ, ХЯНАЛТЫН ХЭЛТЭС