Худалдан авах ажиллагааны газар нь иргэд олон нийтэд тендер шалгаруулалттай холбоотой мэдээ мэдээллийг нэг дороос хурдан шуурхай хүргэх үүднээс Нэг цэгийн үйлчилгээг ажиллуулдаг бөгөөд иргэд олон нийтэд нэг дороос мэдээлэл хүргэх үүднээс ТҮЦ машиныг байрлуулан ажиллаж байна.
“ТҮЦ машин” нь төрийн бүхий л төрлийн боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ машин”-аар дамжуулан төлөх боломж бүрдэж байна.

Иргэний бүртгэлийн үйлчилгээ:

  •     Санал хүсэлт, өргөдөл гомдол
  •     Төрсний бүртгэлийн лавлагаа
  •     Иргэний үнэмлэхний лавлагаа
  •     Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  •     Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
  •     Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
  •     Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

Татварын Ерөнхий Газраас:

  •    ААН-ын орлогын албан татварын лавлагаа

Монгол шуудан компанийн өдөр тутмын бүх төрлийн сонин захиалгаас гадна, цахилгааны төлбөр, үүрэн холбооны операторууд, кабелийн телевиз, IP телевизүүдийн үйлчилгээний төлбөр тооцооны үйлчилгээг авах боломжтой бөгөөд Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 сертификатыг ТҮЦ машинаас лавлагаа авах боломжтой болгохоор Үндэсний Дата Төвтэй хамтран ажиллаж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ХЭЛТЭС