Төрийн байгууллагуудын урсгал зардлыг хэмнэлттэй, үр ашигтай, ил тод болгох зорилт тавин Худалдан авах ажиллагааны газраас Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Цахим дэлгүүр”-ийг ашиглалтад оруулан Ерөнхий гэрээг хэрэгжүүлэх төслийг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ерөнхий гэрээ нэвтрүүлсэн сайн туршлага семинарын хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслийн хэрэгжилтэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Худалдан авах ажиллагааны газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсгийн уулзалтаар ерөнхий гэрээг хэрэгжүүлэх талаарх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөхийн өгсөн зөвлөмжийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмын хүрээнд хэрхэн хэрэгжүүлэх, нэгдсэн ойлголтод хүрэх боломж байгааг судалж дүгнэлт гаргалаа.
Мөн дээрх асуудлаар 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хот дахь төв оффис, хариуцсан ажилтнуудтай, Худалдан авах ажиллагааны газрын ажлын хэсэг, удирдлагууд видео хуралдааныг хийсэн.
Уг хуралдаанаас туршилтын төслийг амжилттай хэрэгжүүлж, Монгол улсад Ерөнхий гэрээг нэвтрүүлэхэд шаардлагатай олон улсын сайн жишиг, НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн байгууллагын загвар хуульд нийцсэн “Ерөнхий гэрээг байгуулах журам”, холбогдох тендерийн жишиг баримт бичгийн төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөх багийн дэмжлэгтэйгээр боловсруулж, хамтран ажиллах саналыг гарган, туршилтын төслийг эхлүүлэхэд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг хэрэглэж болох бөгөөд шинэчилсэн журмыг батлуулах ажиллагааг шуурхайлах бүхий л арга хэмжээг авах зэрэг шийдвэрүүд гарсан.
Дээрх шийдвэрийг баталгаажуулж Монгол улсын Сангийн яам, Хууль худалдан авах ажиллагааны бодлогын газраас бүх талаар дэмжин ажиллахаа албан ёсоор мэдэгдэн, уг мэдэгдэлийг Европын сэргээн босголт, хөгжлийн банканд хүргүүлсэн байна.
Худалдан авах ажиллагааны газрын санаачлан эхлүүлсэн цахим худалдан авалтын II үе шатны систем нь Ерөнхий гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сайжруулалт, нэмэлт өөрчлөлт хийгдэх бүрэн боломжтой юм.
Худалдан авах ажиллагааны газар
Төлөвлөлт, судалгааны хэлтэс