Худалдан авах ажиллагааны газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй төрийн байгууллагуудтай хамтарсан уулзалтыг үе шаттай зохион байгуулж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох журам, зааврын хүрээнд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх худалдан авах ажиллагааг зохион байгуулахад аж ахуйн нэгжийн шударгаар өрсөлдөх нөхцөлийг хангах зохицуулалтын талаар санал солилцов.
Уг уулзалтыг худалдан авах ажиллагааны орон нутгийн нэгжүүдэд цахимаар шууд дамжуулсан байна. Уулзалтаас харилцан ойлголцлын санамж бичиг боловсруулан, хоёр байгууллага цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ.
ХУУЛЬ, ХЯНАЛТЫН ХЭЛТЭС