Худалдан авах ажиллагааны газрын “Нэг цэг”-ийн үйлчилгээний мэргэжилтнүүд аж ахуй нэгж, иргэдийг дарааллын системээр хүлээн авч доорх үйлчилгээг үзүүлнэ.
- Худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл хүргэх
- Хууль эрх зүйн зөвлөлгөө хүргэх
- PKI Хувийн нууцлалын код олгох
- Цахим системийн сургалт зохион байгуулах
- Архивын лавлагаа олгох
- Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 гэрчилгээ олгох